С.Нандин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо 

704546831_1320572043558646_5149841855582952621_n

Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан гардан тулааны залуучуудын ДАШТ-д 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцлоо. Монголын багаас Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг-ын жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг-д хүрэл медаль хүртэв. Тэгвэл насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ОХУ-ын Москва хотод болоход 14 улсын 260 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын гардан тулааны холбооны “Хаянгарваа” дэвжээний тамирчин Т.Хөтөч аваргаар шалгарчээ. Дотоод хэргийн их сургуулийн багаас ахмад багш, хурандаа С.Энхсайхан насанд хүрэгчдийн 60+ насны ангилалд мөнгө, түрүүч С.Есдаулет алт, Л.Баасандорж хүрэл, Г.Ган-Оч мөнгө, М.Бат-Эрдэнэ хүрэл медаль гарджээ.

About Author