“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас ХОС ГАВЬЯАТ төрлөө

705482070_1301471938823898_1778980886012102289_n

 Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг угтан Иргэний нисэхийн салбараас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Техник хангалтын алба, Холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер Б.Цогоо, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер П.Ганболд нар Монгол Улсын гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаан, тус салбараас хос гавьяат төрлөө.

Нисэх хүчний 101 жилийн ойн өдрүүдэд хос гавьяаттай болсон “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг: “Нисэх хүчний түүхт 101 жилийн ойгоор “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК маань анхны гавьяат техникчээ өлгийдөн авч, 40 гаруй жилийн дараа гавьяат холбоочинтой боллоо. 

Алтан гарт инженерүүд маань хийж бүтээсэн нөр их хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, Төрийн хайр хишгийг хүртлээ. Эрхэм хүндэт хамт олондоо чин сэтгэлийн халуун ТАЛАРХАЛ илэрхийлье. Нисэх гэдэг их айлын голомт өнө мөнхөд өөдөө дүрэлзэж, Мөнгөн цагаан хөлгийн сүүн зам мөнхөд зурайх болтугай.

Та бүхэндээ эрүүл энх байхын эрхэм дээдийг хүсэн ерөөе” гэжээ.

About Author