“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

706297498_1438958418275755_3028762425123237017_n(1)


Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт байрлах хурлын танхимд

Хурал болох өдөр, цаг: 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт

Хурал болох хэлбэр: хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

Хувьцаа эзэмшигдийн хурлын дэг;

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хөтөлбөр;

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулга;

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл

Шаардлагатай бусад материал.

Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 – 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3;

Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 06 дугаар сарын 30–ны өдрийн 17:30 цаг байна.

About Author