3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ ирэх сарын 1-нээс 7-нд Польшийн Варшав хотод болно. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Монголын сагсанбөмбөгийн холбоо А.Ананд, Г.Долгөөн, Г.Болор-Эрдэнэ, Э.Сугар-Очир гэсэн бүрэлдэхүүнийг өнөөдөр албан ёсоор зарлав.
Манай шигшээ баг тэмцээний Б хэсэгт Латви, АНУ Чех Польшийн багтай багтаад байгаа юм.