Б.Пүрэвдагва: Үүрийн 04:00 цаг хүртэл ажилтайгаа танилцлаа

a9a21a3d-ec8a-43f5-b050-a1b9833f060a-1600x800(1)


Хотын дарга Б.Пүрэвдагваас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Өчигдөр ажлаа аваад дотоод ажлуудтайгаа танилцлаа. Үүрийн 04 цаг хүртэл ажлаа хийж байгаад өглөө 08 цагаас Засгийн газрын хуралдаанд суугаад гарч ирж байна. Ерөнхий сайдаас, Засгийн газраас тусгай албан даалгаврууд авлаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холботой, энэ жилийг Улаанбаатарчууд маань яаж давах вэ, коксон нүүрстэй холбоотой дотроосоо үйлдвэрлэлээ яаж явуулах чиглэлээр ярилцлаа.

Хуучин нийслэллийн Засаг захиргааны байрыг хүүхэд хөгжлийн ордон болгож байгаа. Наадмаас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Бусад олон ажлууд байгаа.

Урд шөнөжингөө бороо орлоо, өнөөдөр орлоо. Тийм учраас үер устай холбоотой үүнээс яаж таслан сэргийлэх вэ гэдэг ажлууд руугаа ороод явж байна. Шинэ зам барихдаа заавал ус зайлуулдаг хоолойтой байх чиглэлийг өгч байгаа.

Нэг хүнд оногдох ногоон байгууламжийн талбай улаанбаатар хотод их болгох юмсан. 21-р зууны Нийслэлчүүд маань хогоо ангилан ялгаад сурчихдаг хог боловсруулах үйлдвэртэй болчих юмсан гэж бодож байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1Go79EPc97

About Author