638,594 ширхэг хувьцаа арилжжээ

0

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 208,205,485 төгрөгийн үнийн дүн бүхий 638,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Хот девелопмент ХК (SDT +15.00%), Монгол шуудан ХК (MNP +14.82%), Ард кредит ББСБ ХК (ADB +10.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.07%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.03%), Тахь-ко ХК (TAH -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 87,491 ширхэг нэгж эрх 13,281,079 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 1,539 үнэт цаас 115,425,000 төгрөгөөр,
  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 10,368,000 юань буюу 4,950,616,320 төгрөгөөр,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,878,400 ам.доллар буюу 27,061,910,080 төгрөгөөр,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц /64,000 тн/ 1/3 коксжих нүүрс 5,145,600 ам.доллар буюу 17,674,878,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 50,024,316,684 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.7% хувиар өсч, 37,108.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,056,092,581,420 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *