Насанд хүрээгүй хүүхэд суррон, мопед, скүүтер унавал эцэг, эх асран хамгаалагчид нь хариуцлага тооцно

new_d78b6d58ce37b609a3907314a5abe3a4a0127687

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын гишүүдийн санаачилж, өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хууль батлагдсанаар хүүхдийг зам, тээврийн осол гэмтлээс хамгаалах зохицуулалтын хүрээнд 2026 оны долоодугаар р сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон заалт мөрдөгдөж эхэлнэ. Насанд хүрээгүй хүүхэд дээрх тээврийн хэрэгсэл унавал эцэг, эх асран хамгаалагчид нь хариуцлага тооцно. Мөн дээрх тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхдэд унуулсан ААН-д хариуцлага тооцох зохицуулалттай. 

Одоо Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.

About Author