ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй
Дорнод аймагт цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Ирсэн мэдээллээс дүгнэлт хийхэд жирэмсэн эмэгтэйг зодсон гэх асуудал байхгүй. Зөрчил гаргасан гэх иргэдийн үйлдлийг шалгахаар аймгийн ЦГ-аас МБТ-ын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн очсон. Эдгээр иргэд лайв, бичлэг хийсэнтэй адил ЦАХ-ын бүх үйлдэл мөн адил бичлэгтэй, баримтжуулагдсан хуулийн хүрээнд Прокурорын байгууллагын хяналтад байна.
ЗШШТХ-д зааснаар холбогдох шалгалтын ажиллагааг үлгэрлжүүлэн Прокурорын байгууллагын хяналтад аймаг дээр хийгдэнэ” гэлээ.