Цахилгаан эрчим хүчийг маргааш өгөх төлөвлөгөөтэй албаныхан ажиллаж байна

0

Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 158 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч 3 тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгааг албаныхан хэллээ. 

  Аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө /2023.06.27/ 08:00 цагт хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. 

  БОЭТ-д 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээ болон нэн яаралтай тусламж шаардлагатай зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх ажилд анхаарч байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн үйлчилгээг нэн яаралтай биш бол түр зогсоожээ. 

  Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсч байгаа учир усны даралт унах, орон сууцанд 3 давхараас дээш ус очихгүй байх асуудал үүсч байна. Тиймээс иргэдийг усны ачаалал үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. 

  Дээрх хоёр салбарт дизель түлшний нөөц хангалт болон моторын нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Түүнчлэн цаашид цаг уурын давагдашгүй хүчин зүйлд сумдын аваарын дизель, гэрээт байгууллагуудын түлшний нөөц зэрэг асуудлын бэлэн байдлын үнэлгээг гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *