Ардчилсан залуучуудын холбоо маргааш хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно

АН_туг

Ардчилсан залуучуудын холбоо маргааш /2026.08.15/ Өвөрхангай аймагт хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Тус холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал,

1. Энхтөр овогтой Галбадрал

2. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй

3. Саруулсайхан овогтой Цэнгүүн нар нэр дэвшиж буй билээ.

Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.

About Author