МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР,МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХАНДАН ШААРДЛАГАХҮРГҮҮЛЖ БАЙНА. 2023.06.28

0

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаатай холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих уулзалт, зөвлөгөөн 2023 оны 6 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, төрийн байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд дээрх гэрээ, конвенцын талаар танилцуулж, нэгдэн орох ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголт өгөх зорилготой ажээ. Хэлэлцүүлгийн үр дүнд :

  1. Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц,
  2. 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол,
  3. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол
  4. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенциудад нэгдэх гэж байна. “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”-д нэгдэхийг эрс эсэргүүцэж байна!!! Монгол улс энэхүү конвенцийг соёрхон баталснаар олон улсын цөмийн хаягдлыг хадгалах, булшлах, тээвэрлэх, импортлох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
    Өөрөөр хэлбэл 30 хуудас 44 зүйлтэй энэ конвенциор цөмийн хаягдлын булшлах, байгальд суллах, хадгалах байгууламж барих, ажиллуулах, тээвэрлэх, хил дамжуулах, импортлох бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа юм.

Конвенцийн XI-д цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ нөгөө талын ашиг сонирхлын үүднээс, хамтарсан төслийн хувьд талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар шийдвэрлэх боломжтой гэж заасан байна. Тэгэхээр Монгол улсаас уран олборлож гаргасан ураны хаягдлыг буцаан булшлах нэрийн дор олон улсын цөмийн хаягдал булшилах зам нь нээгдэж байна.

Одоо дэлхий дахинд хуримтлагдсан 350 000 тонн цөмийн хаягдлыг аюулгүй болгох арга олоогүй, хаана булшлах шийдэлгүй байхад Монголын том эрх мэдэлтнүүд Цөмийн энергийн хуулиндаа цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар барьж байгуулна гэж суулгаад, гадаад улсад явахдаа гэрээ хэлэлцээр хийгээд явж байсан нь одоо бодитоор биелэгдэх гэж байна.
Монголд одоогоор булшлах цөмийн хаягдал байхгүй байхад эдгээр конвенцод ард нийтийн саналыг авалгүй яаран нэгдэх эрх та бүхэнд байхгүй юм. Шаардлагад 1476 хүний гарын үсгийг хавсаргав.

Иймд Монгол улсын их хурлын дарга Г.Занданшатар,
Монгол Улсын Их Хурлын гишүүдэд энэхүү конвенциуд,протоколыг соёрхон батлахгүй байх.Монгол сайхан эх орноо Дэлхийн цөмийн хаягдалын булшны газар болгохыг эрс эсэргүүцэж шаардлага хүргүүлж байна.

       Хүний эрхийн гишүүн ТББ-ууд 2023.06.27  Улаанбаатар хот
    Асууж тодруулах утас:88054340

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *