“Алтай” Х.Бат-Эрдэнэд 3.6 жил хорих ял төлөвлөлөө

0

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.

Энэ үеэр прокуророос “Алтай групп” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, гурван жил хорих ял төлөвлөсөн дүгнэлтийг уншиж танилцууллаа.

Үүний дараа прокурорын дүгнэлтийн дагуу ял оноох эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид Х.Бат-Эрдэнэ багтсан.

Хөгжлийн банкнаас “Алтай групп” ХХК газар тариалангийн салбар төсөл хэрэгжүүлэхээр нийт 50 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *