Ойн түншлэлд Ази тивээс зөвхөн Монгол Улс оров

0

Европын Холбооноос олон Улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д нийт 5 Улс багтсан ба Ази, номхон далайн бүсээс Монгол Улс ганцаараа багтаж байгаа юм. Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.

Уг санамж бичгийг 2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр уг санамж бичгийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Европын холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг “Бодлогын дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталлаа. Ингэснээр санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://met.gov.mn/…/ojn-t-nshleld-azi-tivees-z-vh-n…/mn авна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *