Д.Сумъяабазар: Нураах шаардлагатай 118 барилга, байгууламжийн жагсаалт гараад байгаа
Нийслэл хот үерийн аюулд өртөөд байна. Ялангуяа, Сэлбэ, Дунд, Улиастайн голууд үерлэсэнтэй холбоотойгоор нөлөөллийн бүсэд байгаа 1000 орчим айл өрхийн хүн ардын эрүүл, аюулгүй амьдрах эрхэд аюул учраад байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар Сэлбэ гол дагуу хийж буй далан хаалт босгох ажилтай танилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар:
-Цаг агаарын мэдээгээр бороо 7 сарын 12 хүртэл үргэлжлэн орохоор байна. Гэхдээ ард иргэд айж балмагдах хэрэггүй. Наадмын үеэр бүх зүйл хэвийн болно.
Цэргийн анги, нэгтгэлүүдээс хүн хүч татах ажлыг яаралтай зохион байгуулж байна. Далан босгох ажлыг шуурхай хийж байна. Дээгүүрээ боогдоод, Сонсголон хавьцаа шингэрч байгаа мэдээ авсан.
-Яагаад дээгүүрээ боогдоод байна вэ?
-Та бүхэн хот төлөвлөлтийн асуудлыг хөндөх гэж байх шиг байна. Өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаатай бодлогыг засаад явж байгаа. Хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдсан нураах шаардлагатай 118 барилга байгууламжийн жагсаалт ирсэн. Яаралтай нураах 5 байгууламж байгаа. Ингэхээр Үндсэн хуульд заасан хүний суурь эрхийг хөнддөг. Гэхдээ үүн дээр томоохон хэмжээний акц хийнэ.
Сэлбэ голын тохируулгыг хийх ёстой гэв.