2023 ОНД 23 УЛСЫН 100 ЦЭГТ ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
✅Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн дэргэдэх аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ЗТХ-ийн Сайд болон холбогдох албан хаагчидтай хамтарсан уулзалт хийж байна.
✅Хурлын эхэнд ЗТХ-ийн Сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ ЗТХЯ 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая хүн тээвэрлэх зорилго тавьж байгаа ба дэлхийн 39 улсын агаарын харилцааны хоёр талт хэлэлцээртэй ажиллаж байна. Мөн 13 улсын 47 цэг рүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болсныг онцлов.
✅Өнөөдрийн байдлаар “МИАТ” ТӨХК, “Аэро Монголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Монголиан Эйрвэйз” компаниуд олон улс болон орон нутгийн нислэг үйлддэг бөгөөд агаарын тээврийн либералчлалын хүрээнд АНУ-тай шууд нислэг үйлдэх боломжтой болсныг дурдав. Түүнчлэн 2023 оноос Унгар, Англи, Азарбайжен, Грек, Испани, Катар гэх мэт улстай шууд нислэг үйлдэхээр агаарын тээврийн хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа тухай мэдээллээ.
✅Өнөөдрийн байдлаар Япон Улсын 5 хот руу 7 хоногт 60 нислэг, Тайланд Улс руу 7 хоногт 14 нислэг, Турк Улс руу 7 хоногт 34 нислэг, БНСУ-ын 4 хот руу 7 хоногт 70 нислэг, Бээжингийн чиглэлд 7 хоногт 21 удаагийн нислэг хийх боломжтой болсныг ИНЕГ-аас мэдээлэв.
✅ Уулзалтаар дараах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Үүнд:
- УБ-Токио-УБ чиглэлийн онгоцны билетийн үнэ ханшийн асуудал;
- УБ-Бээжин-УБ чиглэлийн онгоцны билетийн үнэ ханшийн асуудал;
- Гадны чартер нислэгийг хүлээн авах,
- Нэгдсэн үнийг 1 сая төгрөгт барих боломж /тийзийн үнэ/;
- Вагоны аялал, билетийн үнийг уян хатан болгох, бууруулах боломж;
- УБ-Бээжин-УБ чиглэлийн вагоны үнэ ханшийн асуудал;
- 2023 оны Зуны нислэгийн хуваарийг танилцуулах;
- Вагоны аяллыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хэлэлцэж, хамтран ажиллах тухай санал солилцох юм.