“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурал болно
Монгол Улсын Их Сургууль нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурлыг 2023 оны 2-р сарын 7-нд зохион байгуулах гэж байна.
Уг хурал нь Улаанбаатар хотноо НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүсийн Эдийн Засаг, Нийгмийн Комисс, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтран зохион байгуулах “Агаарын бохирдлын дээд хэмжээний чуулга уулзалт” -ын угтал арга хэмжээ бөгөөд Агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, Монгол Улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээний үр дүн, нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэх зорилготой.
Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах техник, технологийг нэвтрүүлэх, дэлгэрүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хамтын ажиллагааны Комисс, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хамтарсан “Цэвэр Агаар” дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудалд тусгаж, оролцогч талуудтай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөтгөхөд хувь нэмрээ оруулах юм.
Иймд уг эрдэм шинжилгээ, технологийн хуралд бүтээлээ ирүүлж, бидний зохион байгуулж буй үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцохыг урьж байна.
Огноо: 2023.02.07 Мягмар гараг
Хугацаа: 08:30-18:00
Байршил: МУИС-ийн Төв байр, Эрдмийн танхим
Онлайн оролцох:
Join Zoom Meeting – https://unicef.zoom.us/j/96791999707
Password: 110326
Зохион байгуулагч:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
- Монгол Улсын Их Сургууль
- НҮБ-ын Хүүхдийн Сан
- Швейцарын Хөгжлийн Агентлаг
- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА.
Оролцогчид: Яам, агентлаг, нийслэл, аймгийн удирдлага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид.
Зохион байгуулалт: танхимаар, онлайн хэлбэрээр.
- Илтгэл, хэлэлцүүлэг
- Эрдэм шинжилгээний ажлын ханан илтгэл
- Инженер, технологийн шийдлийн үзүүлэн танилцуулга