ДАРЬ ЭХ ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА

0

2022 онд Баянзүрх дүүргийн 2,21,27,29 дүгээр хорооны 700 гаруй иргэдээс та бидний хэлж заншсанаар Зайсан-2, Дарь эх орчмыг тохижуулж өгөх саналыг ирүүлсэн байдаг. Санал хүсэлтийг бодит ажил болгох зорилгоор Дарь эх орчмыг ногоон байгууламж, хүүхэд залуус, гэр бүл найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлэх комплекс болгон тохижуулах саналыг дүүрэг, орон нутгийн удирдлагуудад тавьж байсан. Тэгвэл иргэдийн санал хүсэлт бодит ажил болж өнөөдөр Дарь эх цогцолборын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Дарь эх цогцолборын зураг төсөлд

✅️ 5Х5 сагсан бөмбөгийн талбай
✅ 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2ш
✅ Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал
✅ Волейболын талбай
✅ Чийрэгжүүлэх талбай
✅ Экстрем спортын талбай
✅ Гэрэлт гудамж
✅ Амарч зугаалах ногоон байгууламж зэргийг төлөвлөж Морин сүлд ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэж байна. Тохижилт бүтээн байгуулалтын ажил энэ оны 12 сар гэхэд 100% ашиглалтад орно.

Гүйцэтгэгч компанид тус хэсэг их салхилдаг, үер усны эрсдэлтэй зэргийг тооцоолж чанартай, ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар хэллээ. Мөн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн дүүрэг орон нутгаас тухайн ойр орчмын иргэдтэй хамтарч заавал мод тарих, үерийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *