Нүүрсний экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрлээ
БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларч, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэв. Тодруулав, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2023 оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрлээ.
Энэхүү үзүүлэлт нь ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрэв. Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан юм. Харин Монгол Улс 2022 оны эхний 7 сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолж 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.
Зураг 2. Нүүрсний экспорт (2022.01-2023.07)
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар