ЗТХЯ: Авто тээврээр 37.78 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо давуулан биелүүллээ
Энэ оны буюу 2023 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар төмөр замаар 19.14 сая.тонн ачаа, 1.293.846 зорчигч, олон улсын нислэгээр 773.9 мянга, орон нутгийн нислэгээр 249.7 мянган зорчигч тус тус тээвэрлэжээ.Харин авто тээврээр 37.78 сая.тонн ачаа тээвэрлэж, 2023 оны зорилтоо 107.9 хувиар давуулан биелүүлсэн байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.