А зөвшөөрлийг цуцлах жагсаалтад Н.Багабандийн газар багтжээ

0

Төрийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 

Нийт 1642 иргэн, ААН-ийн А зөвшөөрлийг нийслэлээс хүчингүй болгох жагсаалтад МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2010 онд авсан архетиктур төлөвлөлтийн даалгаварын 2010/62 дугаартай газар багтсан байна. 

Түүнчлэн “Петровис” ХХК-ний Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд 2013 онд авсан ШТС, Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах газар, мөн тус нутаг дэвсгэрт байрлах “Шижир ойл” ШТС, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “КашимерХолдингс” ХХК-ний 2015/566 дугаартай газар гэх мэт үерийн онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгохоор болсон байна.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *