Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойллоо

0

Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Үүнийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байгаа юм.

Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ.

Цаашид шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулах үеэрээ тэмдэглэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *