Гэрээсээ машинтай гарсан эмэгтэй сураггүй алга болжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг Баянталын 3 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болжээ.
Автомашиныг нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км-т орших Хар модтойн даваа гэдэг газраас олсон тухай дуудлагыг 23-ны 04:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 33 настай эмэгтэйг өнөө өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.