Монголд Оросын банк салбараа нээхээс татгалзсан уу
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд “Made in Russia: ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг формуын үеэр Шадар сайд С.Амарсайхан манайхаас ОХУ-руу болон, Оросоос манайх руу бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох ялангуяа шатахууны худалдан авалт дээр төлбөрөө хятадын банкаар дамжуулан хийж байгаа нь хүндрэлтэй байгаа талаар хэлсэн юм.
– Иймд төлбөрийн нөхцлийг түргэвчлэх аргыг эрэлхийлэх, тухайлбал Оросын банкийг монголд оруулж ирэх тал дээр өөрийн амаар Шадар сайд С.Амарсайхан “Манай орнуудын төлбөр тооцоонд учирч байгаа бэрхшээлээс шалтгаалан хамтарсан ажлын хэсэг байгуулж байна. Тус ажлын хэсэг асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн хувилбарыг боловсруулж байна. ОХУ-ын банкууд Монголд салбараа нээж болох бөгөөд манай засгийн газар үүнд нээлттэй. Монголбанкны ерөнхийлөгч ОХУ-ын Төв банкны тэргүүнтэй энэ асуудлаар удахгүй уулзана” хэмээн Засгийн Газрын байр суурийг илэрхийлсэн.
Гэтэл хоёр хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Оросын банк манайд нээгдэх эсэх асуудлаар хэвлэлийнхний асуусан асуултад “Монголд Оросын банк нээхгүй” гэсэн тэсрэг хариулт хэлэв.
Оросын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгзалвал олон улсад ам.доллараар хийгдэх бүх гүйлгээнүүд нь хумигдсан. Тэр тусмаа Монгол Улстай хийх төлбөрийн гүйлгээнүүдийг ам.доллараар хийхийн оронд орлуулах арга хэлбэрүүдийг ашиглаж байна. Цаашид Орост гадагшаа гүйлгээний төлбөрийг ам.доллараар хийснээс юаниар хийх нь илүү өгөөжтэй, хялбар гарц болох тул манай улсад зардал гаргаж банкны салбараа байгуулах нь ашиггүй хувилбар.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар Монголд банкны салбар нээхэд хэрэглэгчийн зах зээл маш бага учир Оросын талаас татгалзсан хариу өгсөн гэв.