Ахмад настны хөгжлийн жишиг төвийг Aзийн хөгжлийн банктай хамтран байгуулна

0

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Төв болон Баруун, Зүүн Өмнөд Азийн бүсийн Хүний болон нийгмийн хөгжлийн захирал хатагтай София Шакил, Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин нартай уулзлаа.

Манай улс Азийн хөгжлийн банктай өнгөрсөн хугацаанд олон сайн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Мөн энэ онд Архангай аймгийн төвийн барилга ашиглалтад оруулна. Уулзалтын үеэр ахмадуудад үйлчлэх жишиг хөгжлийн төвийг барих, хөгжлийн бэрхшээлийг тогтоохдоо эрүүл мэндийн олон улсын ICF ангиллын дагуу тогтоох төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.

ICF ангилал гэдэг тухайн хүний өдөр тутмын нийгмийн харилцаанд оролцоход ямар үйлдэл нь хязгаарлагдаж байгааг тогтоон, түүнд нь тохирсон халамж, нийгмийн үйлчилгээг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг бодлого. Англи, Америк, Тайланд, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд үйл ажиллагаандаа ашигладаг. Гэтэл манайд зөвхөн хүнийг бие эрхтний согогоор нь хөгжлийн бэрхшээлийг хувь зааж тогтоодог нь буруу тогтолцоо болж байна. Азийн хөгжлийн банкны талаас дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хэллээ. Цаашдаа Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран төслөө шуурхайлан хэрэгжүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *