Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх хурал энэ сарын 5-ны өдөр болж, Б.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргажээ.