“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид ажил хаяна

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос өчигдөр мэдэгдэл хийв. Тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагайгийн мэдэгдсэнээр “7000 уурхайчны эрх ашгийг хамгаалдаг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа хүлээн авахгүй байна” гэв. 

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07 цагаас эхлэн 1 сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *