УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЭХ ҮР ДАГАВАР СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛОВ

0

Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар” сэдэвт олон талын уулзалт 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт болов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ хэмээн заасныг дурдаад монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болохыг тэмдэглэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 200 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *