Усанд боогдсон 11 иргэний аюулгүй байдлыг хангажээ

0

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд наймдугаар сарын 25-ны өдрийн 13:00-20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 22:54 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усанд боогдсон 11 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж, 3 айлын байшингийн усыг соруулж, шороон далан босголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *