“Цаг наргүй ажилладаг алба хаагчдаа дэмжиж, хуримын зураг авалт хийсэн”

0

Ням гарагт төв талбай дээр машинуудаа байршуулж, олон хосын хуримын ёслол болсон.  

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны 04:00-07:00 цагийн хооронд Маршалын гүүрнээс зохион байгуулсан зураг авалт. Ингэхдээ 08:00 цагийн дугаарын хязгаарлалт, иргэдийн хөдөлгөөн эхлэхээс өмнө болсон үйл явдал юм. Батлах Хамгаалах яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар, Дотоодын Цэргийн, Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын алба хаагчдын 30 гаруй төлөөлөл оролцсон.

Төрийн цэргийн байгууллагуудын залуу алба хаагчдыг дэмжих чуулган зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монголд гэр бүл салалт, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллээс шалтгаалан хүүхэд өнчрөх явдал их байна. Үүнээс урьдчилан сэргийлж, цаг наргүй ажилладаг алба хаагч нараа дэмжих зорилгоор хүүхэдтэй алба хаагчдаа оролцуулан хуримын зураг авалт хийсэн . 

Зураг авалтын үеэр замын хөдөлгөөнийг хааж, иргэдэд хүндрэл учруулсан зүйл байхгүй. Төрийн тусгай хамгаалалтын газраас зөвшөөрөл авч, ордны өмнөх талбайд машин зогсоосон” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *