Ж.Сүхбаатар: Улаанбаатарчуудын 64% нь хувийн авто машинаар зорчиж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ

0

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар хотын түгжрэлийн талаар зарим тоо баримтыг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа. 

Тэрбээр “Өнгөрсөн саруудад түгжрэлийг бууруулах захиргааны олон арга хэмжээнүүдээс татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар 2,882,000 гаруй хүн зорчилт хөдөлгөөн дээр захирагдаж байгаа. Энэ тооноос бидний ажлын гол чиглэл гарч ирсэн. 

1,844,683 гаруй буюу 64% нь хувийн авто машинаар, 24% буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. Бидний цаашдын зорилго бол автобус, хувийн машин хоёрын байрыг солих, чадвал тэнцүүлэх бодлого барих ёстой. Улаанбаатарчуудын 64% нь хувийн авто машинаар явж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ. 

Түгжрэлийг бууруулахын тулд хувийн машинуудын хэрэглээг хязгаарлах, бууруулах, шахах механизмыг ашиглах шаардлагатай болж байна. Дээрх 64%-ийг задалж үзвэл 44% нь ажилдаа ирж очих, 35% хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, 14% амралт, 14% бусад гэж байгаа. 

Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт орж ирдэг машины тоо 59 мянгыг давсан. Өмнө нь энэ жилийн дотор орж ирдэг байсан. Жайкагийн судалгаагаар түгжрэлийн тааз 2025 онд тэг зогсолт болно. 

Мөн 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг ингээд яриад сууж байхад нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдэж байгаа” хэмээн ярив. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *