ЭМЯ: “Эрээнд биеэ үнэлдэг монгол охидоос ДОХ илэрчээ” гэх мэдээлэл ХУДАЛ
Энэ сарын 26-нд цахим орчинд “Эрээнд биеэ үнэлдэг 16 монгол охиноос ДОХ илэрчээ” гэх мэдээлэл тархсан. Тус мэдээллийн дагуу бид Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Одоогоор монгол охидоос ДОХ илэрсэн гэх мэдээлэл байхгүй байна. Цахим орчинд явж буй мэдээлэл нь худал.” гэсэн юм.