Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын албан тушаалд нээлттэй ажлын байр зарлалаа
Мянганы сорилтын сангаас Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын албан тушаалд нээлттэй ажлын байр зарлалаа.
ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ЗАХИРАЛ
Дуусах огноо, цаг: 2023 оны наймдугаар сарын 31-ний 17.00 цаг
Монголын МСС-ийн тухай:
Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг болох Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Тус Компакт гэрээний дагуу үзүүлэх буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба Монгол Улсын Засгийн газраас тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувь хэмжээг гаргах үүргийг Компакт гэрээний дагуу мөн хүлээсэн болно.
Нээлттэй ажлын байр:
Монголын МСС нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын албан тушаалд нээлттэй ажлын байр зарласан бөгөөд уг ажлын байр нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн зураг төслийн ажилд тавигдах шаардлага, шалгуурыг эцэслэх, ажлын төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө зэргийг боловсруулах, шаардлагатай худалдан авах ажиллагааны баримт бичгийг бэлтгэх, зураг төслийн ажлыг хянах, эцэслэн батлах, барилга угсралтын өндөр төвөгшил бүхий ажлыг батлагдсан төсөв, хугацаанд багтаан гүйцэтгэх ажлыг зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангах үүрэгтэй.
Мэргэжлийн шалгуур:
-Барилга, механик, химийн инженер болон инженерийн холбогдох бусад чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй бол давуу тал болно.
-Үйлдвэрлэлийн үе шат, инженерийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх төслийн удирдах түвшинд дор хаяж найман (8) жил, түүний дотор усны чиглэлийн дэд бүтэц, системийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх төслийн удирдах түвшинд дор хаяж долоон (7) жил ажилласан туршлагатай.
-Зураг төсөл боловсруулах-барих (Design-Build) буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны Шар ном болон тус холбооноос гаргасан гэрээний бусад нөхцөлийн дагуу төслийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.
-Инженерийн чиглэлийн худалдан авах ажиллагааны бүхий л үе шатанд, тодруулбал зураг төсөл боловсруулах, гэрээний хэлэлцээнд оролцох, зардлын тооцоо хийх, барилга угсралтын ажлыг зохион байгуулах, хянан шалгах, хүлээлгэж өгөх зэрэг шатанд оролцож байсан.
-Эрчим хүч, ус, хаягдал усны чиглэлээр бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
Үндсэн ур чадвар:
-Засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөөх аливаа байгууллагад баг, хамт олныг удирдан ажиллаж, үр дүнд тулгуурласан манлайлал хэрэгжүүлж байсан туршлагатай.
-Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
-Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
– Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
-Мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
Хэлний мэдлэг
-Монгол, англи хэлний (ILR Level 3 буюу түүнээс дээш) бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг info@caml.mn шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Имэйл: info@caml.mn
Холбогдох утас: 77130303, 99099165