Булган аймгийн Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ
Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг нь цахим хуудастаа тухайн цагдаагийн байгууллагын удирдлагуудынхаа талаар бичсэн нь олны анхаарлыг татаад байна.Тодруулбал, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар алба хаагчдийнхаа цалингийн тодорхой хувийг хасаж, өөрсдөө өндөр цалинтай ажилладаг гэх мэдээллийг хөндөн гаргасан.
Тэгвэл уг асуудалд Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна. Мөн ЦЕГ-аас Булган аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Л.Ганбаатарыг долдугаар сарын эхээр ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.