Ховд, Баян-Өлгий аймгийн авто зам, тээвэр, нисэх буудлуудад хяналт, шалгалт хийлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна. Авто замын чиглэлээр: Ховд аймгийн Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч Хотгор зам ХХК-ны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өглөө. Улсын чанартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын аймгийн төвийн 1.7 км, Ховд аймгийн төвийн 5.3 км замуудад шалгалт хийж, зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-д, Алтай суманд байрлалтай ТАЦ-ийн барилгын ажлын гүйцэтгэгч Тулгатбагана ХХК-д зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өгч ажиллав.
Авто тээврийн чиглэлээр: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харъяа Ховд салбар, “Зорчигч тээврийн Ховд” ХХК, Улс хоорондын ачаа тээврийн “Этуна Сүлд Транс” ХХК, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлийн “Сутайн бүлтгэр булаг” ХХК, “Эм Жи Юу Си” ХХК-уудын үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулхаар хугацаатай албан шаардлага өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Нисэх буудлын чиглэлээр: Баян-Өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын үйл ажиллагаа ерөнхий зааварт тусгагдсаны дагуу хэвийн явагдаж байна. Аэродромын элементүүд ашиглалтын бэлэн байдлыг хангаж байгаа юм