Нэг дороос: Ватиканы хэвлэл “Монголчуудын барьсан цагаан идээг Пап Францис хүндэтгэн амслаа” гэж мэдээлжээ

0

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис өнөөдөр /2023.09.01/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авах ёслолын ажиллагааг шууд дамжуулан сурвалжиллаа.

НЭМЭЛТ: 13.00 цаг

Ватиканы хэвлэл Ромын Пап Францис Монголд амжилттай газардсан талаар мэдээллээ

Ромын Пап Францис Монголд амжилттай газардсан талаар Ватиканы хэвлэл мэдээлсэн байна.

Тэд Пап Францисын нисэх онгоцонд явахдаа хэлсэн “Монгол бол өргөн уудам, маш том орон. Энэ нутгийг оюун ухаанаараа биш, сэтгэлээрээ дамжуулан мэдэрч, ойлгох боломжтой” хэмээх үгийг эшлэн онцолжээ.

Цаашлаад, “Ромын Пап Францисыг Монгол Улс дахь төлөөлөгч Монсеньор Фернандо Дуарте Баррос Рейс, Монгол Улсаас Гэгээн ширээт улсад суугаа Элчин сайд хатагтай Д.Гэрэлмаа нар угтан авлаа. Засгийн газрын гишүүд түүнийг хүлээж байв.

Монгол Улсын төрийн хүндэт харуул улаан, хөх, шар өнгийн дүрэмт хувцастай. Эртний монгол дайчдыг санагдуулам төмөр дуулгатай.

Угтах ёслолын үеэр үндэсний хувцас өмссөн монгол бүсгүй Ромын Папд цагаан идээ барилаа. Пап Франциск идээг хүндэтгэн хүлээн авч, ааруулнаас амслаа. Пап энэхүү урт нислэгийн дараа амрах юм. Улмаар бямба гарагт албан ёсны уулзалт, яриа хэлэлцээрээ эхлүүлнэ” гэжээ.

Тэрбээр онгоцны буудлаас хөдөлж, Монгол Улс дахь Католик шашны захиргааны байранд хүрэлцэн ирсэн байна.


НЭМЭЛТ: 10.24 цаг

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Түүний хамт шашны мяндагтан, төлөөлөгчид болон 23 орны 150 орчим сэтгүүлч, зураглаач хүрэлцэн ирсэн юм.

  • Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.
  • Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис яг одоо Улаанбаатар хотноо газардаж байна. Түүнийг угтан авахаар ГХ-ны сайд Б.Батцэцэг хүрэлцэн иржээ.

 ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айлчлах талаараа албан ёсоор мэдээлснээс хойш хоёр улирал өнгөрсөн. Тэгвэл дэлхий дахины анхаарлыг татаад буй энэ айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа юм. Айлчлал нийт дөрвөн хоног үргэлжилнэ. Тодруулбал, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх билээ.

Тэрбээр өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 18.30 цагт Фиумичино нисэх онгоцны буудлыг зорьсон юм. Дэлхий даяар нийт 1.3 тэрбум иргэн эл шашныг дагадаг бөгөөд манай улсад 3500 сүсэгтэн жуулчин ирэх тооцоотой байгаа.

-Айлчлалын хөтөлбөр-

-Замын хөдөлгөөнийг иргэдэд асуудал үүсгэхгүйгээр хэсэгчилж хаана-

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис хичээлийн шинэ жилийн эхний өдөр ирж буйтай холбоотойгоор асран хамгаалагчдын зүгээс замын хөдөлгөөнд нэн тэргүүнд санаа зовж байгаа билээ.

Уг явдалд Болосврол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-ний өдөр хийнэ хэмээн хуульчилсан байдаг. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт болох ёсоороо болно. Энэ үеэр Ромын папын айлчлалтай холбоотойгоор хичээлийн нээлт завсардана хэмээх ярианууд гарч байна.Мөн түүний айлчлал албан ёсоор есдүгээр сарын 2 буюу бямба гарагаас эхэлж байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахгүй. Тухайн цаг үе бүрд зохицуулалт хийнэ” хэмээсэн юм.

Тэгвэл түүнийг Улаанбаатар хотод ирэхээс 30 минутын өмнө зорчих чиглэлийнх нь зарим хэсгүүдэд зам хаахаар болсон. Замын хөдөлгөөн хязгаарлах байршил, хугацааг эцсийн байдлаар мэдээлэх боломжгүй юм. Ямартай ч айлчлалыг дуустал ТЦА иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр түр хугацааны замын хөдөлгөөний зохицуулалтуудыг хийх билээ.

-Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний айлчлал хийсэн улсад 400 сая ам.доллар буюу 1.38 их наяд төгрөгийн орлого ордог-

Гэгээн ширээт хаант улсын тэргүүн, Пап Францисын айлчлалд гаднын 23 орны 56 хэвлэл мэдээллийн 150 орчим сэтгүүлч, зураглаач хүрэлцэн ирэх ажээ.

Харин дотоодын хэвлэл мэдээллийн 180 орчим сэтгүүлч, зураглаач сурвалжлахаар бүртгүүлсэн байна. МҮОНРТ шууд дамжуулах бол гадаад дотоодын шууд дамжуулалтад Тэнгэр ТВ ажиллахаар болсон аж. “Reuters”, “CBS”, “MBC” “Asia one” болон Италийн олон хэвлэл ирнэ. Итали, монгол болон англи гурван хэлээр дамжуулна.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн жилд 3-4 айлчлал хийдэг бөгөөд үүний үр дүнд тухайн улсад 400 хүртэлх сая ам.долларын орлого үлддэг байна. Манай улс тус улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор айлчлалын урилга явуулсан бөгөөд ийнхүү 31 дэх жил дээрээ айлчилж байна.

Хоёр улсын дипломат харилцааг Плано Карпини болон Гүюг хааны үед хоёр улсын хооронд элч солилцдог байсан бөгөөд энэ үеэс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап Францис манай улсад айлчилж буй чухал ач холбогдолтой мөч юм. Тухайн улсад 777 тоо нь азын тоог бэлгэддэг.

Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Улаанбаатар хот дахь том, жижиг гэлтгүй бүхий л зочид буудлын захиалга хэдийн дүүрсэн ажээ.

Түүхэндээ анх удаа болж буй энэ айлчлал нь манай улсын гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой юм. Гадаад бодлогын олон талт тулгуур үзэл, 13-р зуунаас хойш олон шашны энхтайвныг цогцлоосон, энхийг эрхэмлэсэн, бие даасан байдлыг илтгэж буй айлчлал билээ.

-Пап Францисын айлчлалтай холбоотойгоор зайлшгүй мэдэх тоо-

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *