Б.Жавхлан: “Аqua garden” барилгын хохиролд төсвөөс нэг мөнгө ч гарахгүй

0

Өнгөрөгч пүрэв гарагт голын голидролыг өөрчлөн барьсан гэх S’Outlet, Aqua Garden, Шунхлай ШТС-ын удирдлагуудад албадан буулгах захирамжийг танилцуулсан. Энэ үеэр Хотын нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн “Эхний ээлжид барилгыг нураах мөнгийг төсвөөс гаргана” гэж мэдээлсэн бол Хотын дарга “Хуулийн байгууллагаар шалгуулсны дараа буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлнэ” гэсэн юм.

Тэгвэл дээрх асуудалд Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр,

“Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр …. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ” хэмээжээ.

Энэ мэт зөрүүтэй байр сууриас болж “Aqua Garden”, “S’Outlet” зэрэг нэн шаардлагатай нураах барилгуудыг албадан буулгах ажил зогох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс уг асуудлыг хэрхэх эсэх нь одоогоор тодорхой бус болоод байна.

Ташрамд дуулгахад, Шунхлай ШТС нь онцгой объект тул өөрсдийн мөнгөөр буулгах тул эхний ээлжид төсвийн мөнгө шаардахгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *