Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яам эмгэнлийн дэвтэр нээнэ

0

Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яам энэ сарын 10-ны баасан гарагт эмгэнлийн дэвтэр нээхээр болжээ.

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, бэртэж гэмтээд байна. Улмаар Турк улсын хэмжээнд хоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндэсний гашуудал зарласан бол ирэх гурван сарын хугацаанд гамшгаас хамгаалах онцгой байдлын дэглэмд шилжсэн гэж Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдээд байгаа юм.

Дээрх үйл явдалтай холбогдуулан Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яам энэ сарын 10-ны баасан гарагт эмгэнлийн дэвтэр нээхээр болжээ. Иргэд тухайн өдрийн 09:30- 12:30 болон 14:00-17:00 цагуудад ЭСЯ-нд ирж эмгэнэл илэрхийлэх боломжтой. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *