Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан хойшиллоо
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшиллоо.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болохоор товлогдоод байсан. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулжээ.