Амай давж заалдсан ч, шүүх хорих ялыг хэвээр үлдээв

0

Аялагч Амай буюу Ж.Золбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон.

Улмаар Ж.Золбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Санууулахад, Ж.Золбаярыг Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *