Японы сайт: Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Японы “Nikkei” мэдээллийн сайт тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан талаар мэдээлжээ. Тэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн ирсэн байсан билээ.
Удирдагчид лхагва гарагийн /2023.09.20/ үдээс хойш уулзаж, зоог барин нэг цагийн турш ярилцсан байна. Тэд Хойд Солонгосын цөмийн пуужин, ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайн гэх мэт бүс нутгийн асуудлаар хэлэлцсэн юм.
Кишида ярилцааныхаа дундуур Фүкүшимагийн усыг Номхон далайд цутгахдаа аюулгүй байдлыг хангахын тулд бүх арга хэмжээг авч байгаа гэж хэлжээ. Мөн тэд НҮБ-д шинэчлэл хийх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.
Хоёр улсын удирдагчид “TBS” телевизийн Монголд зураг авалтаа хийсэн “VIVANT” олон ангит уран сайхны киноны талаар ярилцсан юм. Ерөнхийлөгч Хүрэлсүх энэ кино нь хоёр орны харилцан ойлголцол, аялал жуулчлалын солилцоог бий болгоно гэж найдаж байна гэж хэлжээ.