Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цоггэрэлийн Уянга
Тэр…бас тэр дэвшээд байхдаа яадаг юм….болиоч ” гэх мэтээр зөвхөн нэр дэвшиж байгааг нь эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн харагдана.
Ямар нэг сонгуульт өрсөлдөөнд нэр дэвшин өрсөлдөх эрхийг хэн гуай нь ч хэнээс ч харамлах мөн хориглох боломжгүй.
Учир нь энэ бол үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхүүдийнх нь нэг юм шүү дээ.
Бид хэн нэгний сонгох сонгогдох эрх рүү халдан буруушааж байна гэдэг өөрөө бусдын бараг заяагдмал эрх рүү халдаж байна гэсэн үг.
Ийм нийгэмд иймэрхүү байр суурь нь тухайн халдагч этгээдүүдийг өөрсдийг нь хэвийн бус харагдуулна.
Ерөөсөө манай нийгэм юм юман дээр л явж байдаг, өөрөөр хэлбэл ар тал нь нэвт харагдаж байдаг танил нөхдүүдээс нэлэнхүйдээ залхжээ.
Сонгогч түмэн шинэ хүнийг, хүмүүсийг хүсэмжилж байна.
Харин нэр дэвшигч нар өөрсдөө баахан төлөөлөгчдөө хуралд оруулж, балайр улс төр шигээ нэг нэгтэйгээ ярина, тохирно, хуралд оролцож байгаа гишүүдээ багцална, нөгөө л технологиор ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг явуулвал гишүүд болон ажиглаж байгаа хүмүүс бухимдаж ирэх сонгуульд нөлөөлөх л байх…
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог баргийн түшмэдэд бөхөлздөггүй, айх айдасгүй, барьцаалагдаагүй, хүний эрх, чөлөөт зах зээл, бизнесийн орчныг сайжруулахын төлөө тэмцэх чадалтай, ер нь бол хувийн хэвшлээ үеийн үед самарч байдаг Төртэй “байлдах” чадвартай, мэдлэг боловсролтой эмэгтэй удирдаасай билээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Цоггэрэлийн Уянга-г төлөөлөгч хүүхнүүд минь дэмжээд гаргаад ирвэл шинэ, онцгой содон, тод өнгө, үзэл санаа, сонин этгээд гоё өнцөг, хэнээс ч хараат бус байж,
АН-ын хүчтэй дуу хоолой, нүүр царай болон харагдах л байх.
Uyanga Tsoggerel сонговол боловсрол, мэдлэгтэй, зоригтой бүсгүй. шинэ салхи оруулж гоё өнцөг , гоё цэг болно доо…
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Uyanga Tsoggerel амжилт, амжилт, амжилт .