Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдов
Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байсан. Гэсэн ч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг гуравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Тодруулбал, Өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.02.10/ болох байсан ч түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгдсэнээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдоод байна.