“Хөдөлмөр эрхлэлт ба хамтын ажиллагаа бидний оролцоо” форумыг зохион байгуулж байна
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ Дархан Хүүхдийн төлөө орон нутаг төсөл хамтран “Хөдөлмөр эрхлэлт ба хамтын ажиллагаа бидний оролцоо” форумыг өнөөдөр /2023.02.08/ “Гранд Яак эвэнт” халлд зохион байгуулж байна.
Дархан-Уул аймаг 2023 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт хамрагдаж бизнесээ эхлүүлсэн үйлдвэрлэгч өрхүүдийг сурталчлан таниулах, “Тогтвортой Хөгжлийн Зорилт-1”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, шилдэг туршлага, аргачлалаа харилцан солилцож, бизнесийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхэд форумын зорилго оршиж байна.
Форумд Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож байна.