“Улаанбаатар хотын бонд”-ын арилжааг хойшлуулав

0

 Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотын бондын арилжааны цан цохих ёслолыг хойшлууллаа.

Улаанбаатар хотын бондыг 10 дугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаалах байв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана. Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100 мянган төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, олон нийтэд арилжаалахаар төлөвлөж байгаа. 

Бонд гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг багасгах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *