Ерөнхий сайд Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нарыг дуудаж уулзаагүй ч, “Ажлаа өг” гэх чиглэл өгчээ

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын хоёр орлогч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө хоёрыг дуудаж уулзаад “Ажлаа өг” хэмээсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Тэгвэл нийслэлийн Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуудаж уулзсан гэдэг нь худал ажээ. Гэхдээ “ажлаа өг” гэдэг чиглэлийг өгсөн байна.

Ерөнхий сайд Д.Сумъяабазарыг чөлөөлөх захирамжаа албажуулаагүй байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ үйл явц өрнөнө. Ерөнхий сайдын захирамж гарчихвал Хотын даргын үүргийг Ж.Сандагсүрэн түр гүйцэтгэх хуультай юм.

Гэвч Ерөнхий сайдаас чиглэл авсан Ж.Сандагсүрэн ч Хотын орлогчийн суудалдаа удаан тэсэхгүй нь нэгэнт ойлгомжтой болж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *