Нүүрсний хулгайн хэргээр 17 нэр цохсон генсек Д.Амарбаясгалан ӨӨРӨӨ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ
МАН-ын гол дүр, генсек буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч гэх мэдээлэл гадны сайтад нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр ороход Admineral” компанийг Д.Амарбаясгалан ангийн анд Ц.Чулуунзагд нар хамтран 2021 оны долоодугаар сарын 2-нд байгуулсан байдаг.
Тэгвэл одоогоор энэхүү “Admineral” ХХК нь Д.Амарбаясгалангийн багын найз болоод одоогийн албан тушаалын зөвлөх Ц.Чулуунзагдын ах болох Б.Ламжавын нэр дээр байдаг аж. Мэдээллийн хэрэгсэлүүдээр дээрх нэр бүхий компанитай холбоотой мэдээлэл гармагц одоогийн “Admineral” компаны захирал Б.Ламжав өөрийгөө өмөөрсөн өнгө аястай ярилцага, материал хурдхан гэгч нь гаргаад амжлаа.
Тэрбээр хэлэхдээ: “Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж, үг сольж үзээгүй. Надад улс төрийн хүнтэй уулзах шалтгаан байхгүй. Миний дүүтэй ажил төрлийн хувьд ойр байдаг болохоор намайг холбоод байгаа бололтой. Надад нүүрсний тал дээр хийсэн буруу зүйл, ашиг олох гэсэн санаа огт байхгүй” гэх ярилцлагыг өгчээ. Тэгвэл энэхүү мэдээлэл дээр хэвлэл мэдээллийнхэн хоёр талын байр суурьтай байгаа юм. Нэг талд Амарбаясгаланг гүтгээд байна нөгөө талд Д.Амарбаясгалан өөрөө нүүрсний хулгайч гэх тэнцвэртэй биш мэдээлэл гараад байгаа юм.
Тодруулбал, Админирал ХХКомпианаараа дамжуулан өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын 4-нд “Quzhou Longyuan Trading” болон “Ruishen Global Group” Эрдэнэс Тавантолгойгоос 300 мянган тонн нүүрс, 2022 оны долдугаар сарын 9-нд 500 мянган тонн нүүрс худалдан авсан гэх мэдээллийг өмнөх мэдээллээр хүргэсэн.
Тэгвэл өнгөрөгч 2022 оны 12.24-ны өдөр нүүрсний хулгайч гэх 17 хүний нэрсийг зарласан байдаг. Он сараар хөөгөөд үзвэл “Admineral” ХХК-нь өнгөрсөн 2022 оны 12.24-ний өдрөөс өмнө байгуулагдан үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байж таарлаа. Гэтэл Д.Амарбаясгалан хулгайчдын нэрийг зарлахаасаа өмнө өөрөө нүүрсний хулгайч болчихсон байсан нь дээрх мэдээллээс харагдаж байна.
Тиймээс нүүрсний хулгайч болох 17 нэрс дээр өөрөө нэмэгдэхээс гадна тэрч бүү хэл багын найз Ц.Чулуунзагдын хамт хуулийн байгууллагад шалгагдах хэрэгтэй болоод байна. Тоо худлаа ярьдаггүй гэдэг. Энэхүү ноцтой асуудлын учир зангилааг дуусгавар болгох хамгийн оновчтой болоод шударга гаргалгаа нь өөрөө монгол улсын хуулийн байгууллагаар шалгуулж үнэн худлыг дэнслэх хэрэгтэйг харуулаад байгаа юм.