Хууль зүй, дотоод хэргийн сайдад Б.Энхбаяр, Б.Солонгоо нар горилж байна

0

Хотын даргад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг болгох саналыг өчигдөр Д.Сумъяабазар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ярилцсан. Харин Х.Нямбаатарын хувьд одоогийн нөхцөл байдал, намын дотоод уур амьсгал гээд олон зүйлийг дэнсэлж, Хотын даргын суудал очих саналыг хүлээж авсан гэх мэдээлэл бий. Тиймээс түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудалд хэн очих вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөж, горилогчдын нэрс ч ил болж эхлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг тус яамны сайдад нэр дэвших боломжтой гэж МАН дотор яригдаж буй. Түүний хувьд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байгаад сайд Ц.Нямдоржтойгоо ойлголцоогүй учраас ажлаа өгч байсан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Өнгөрсөн хугацаанд Хөгжлий банкны сонсголыг сайн хийсэн гэсэн үнэлгээ нь ч түүнд сайдын суудал авчирч байж болох юм.

Өөр нэг хувилбар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо. Түүний хувьд ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргын албанаас гадна Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд болсон. Улстөрд бол шинэ хүн ч АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн, чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдээд буй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *