МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ МАРГААШ ХУРАЛДАНА
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдах аж. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан Засгийн газрын сайдаар хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар өчигдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч, УИХ дахь МАН-ын бүлэг нь хүлээн авсан юм.