ТОДРУУЛГА: Гэмтэж бэртсэн иргэд ГССҮТ-өөс авдаг бүх төрлийн тусламж, үйлчилгээг “ТҮЛЭНХИЙН ТӨВ“-өөс авах боломжтой боллоо

0

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн хөлд дарагдаж, амсхийх завгүй ажилладаг ГССҮТ-ийнхөн ачааллаа багасгах зорилгоор салбарлаж, өнөөдрөөс эхлэн Түлэнхийн төв дээр харьяалал харгалзахгүйгээр анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг болжээ. Өөрөөр хэлбэл, гэмтэж, бэртсэн, яарч, сандарсан хүмүүс хотын зүүн захаас ГССҮТ-ийг зорих бус XI дүгээр хороололд байрлах Түлэнхийн төв дээр очиж гэмтлийн эмнэлгээс авдаг бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсон байна. Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхадаас тодруулахад, “ГССҮТ өдөрт дунджаар 250 орчим хүн хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай боловч ганцхан байдаг гэх шалтгаанаар 500 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, асар их ачаалалтай ажилласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 30-40 хүнд үзлэг хийх ёстой эмч нар стандарт нормоосоо 2-3 дахин их хүнд үзлэг хийдэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн XI дүгээр хороололд байрлах Түлэнхийн төвийг салбар эмнэлгээ болгож бүх төрлийн осол, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагаар харьяалал харгалзахгүй үзүүлж байна.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FUbndotmn%2Fvideos%2F312386678078033%2F&show_text=false&width=476&t=0

Төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт:

  • Зам тээврийн осол /хүнд гэмтэл/
  • Үйлдвэрлэлийн осол /хүнд гэмтэл/
  • Толгой, хүзүү нуруу болон хавсарсан гэмтэл
  • Цээж, хэвлийн хавсарсан /хүнд гэмтэл/
  • Мөчдийн хугарал
  • Ахуйн хүрээний бусад гэмтэл зэрэг хүнд хэлбэрийн осол, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт:

  • Зөөлөн эдийн гэмтэл
  • Мөчдийн хугарал, мултрал
  • Уналтын шалтгаант хөнгөн гэмтэл
  • Жижиг шарх, шархлаа
  • Ахуйн хүрээний бусад гэмтэл
  • Түлэгдэлт
  • Осголт, хөлдөлт
  • Нохой мууранд хазуулах зэрэг ахуйн хүрээний осол, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт Компьютер томографи, Рентген, ЭХО, лабораторийн шинжилгээ, боолт эмчилгээ болон галзуу, татрангийн вакциныг хийж байгаа. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр байрлах төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хандсанаар осол, гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлүүлэх бүрэн боломжтой” гэлээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *