Ерөнхий сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор шийдвэрлэснээ ЗГ-ын хуралд ТАНИЛЦУУЛЖЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор шийдвэрлэснээ Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Хот хариуцсан сайдад нэр дэвшүүлж буй эрхмүүдийн асуудлыг хэлэлцэх юм.
Үүний дараа Засаг захиргааны нэгжийн тухай хуулиараа Ерөнхий сайд Х.Нямбаатарын нэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд НИТХ-ын хуралд оруулж, шийдвэрлүүлнэ. Дараа нь НИТХ-ын шийдвэрийг үндэслэж, захирамж гарган, Хотын даргаар баталгаажуулах аж.
Сануулахад, Ногоон автобустай холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байдаг.